Сурагч Х.Хүслэнг “Disney Land”-д аялах эрхийн бичгээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-10 17:35:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн ХБК-ийн төгөлдөр хуурийн ангийн сурагч Х.Хүслэнд Япон улсын “Disney Land”-д аялах эрхийн бичиг гардуулав.

Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан тус холбооноос дээрх уралдааныг зохион байгуулжээ. Өнөөдөр уралдааны шагналт байруудын эзнийг тодруулж, Монголын сүмо холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр шагналыг гардуулав.



Ойн хүрээнд Япон орон, Японы мэргэжлийн сумо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сумо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулсан “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд 300 гаруй хүүхэд оролцсон байна.

Уралдааны дэд байрт шалгарсан Баянхонгор аймгийн сурагч А.Чойжамцад нөтбүүк бэлэглэсэн бол гутгаар байрт удаалсан Ховд аймгийн сурагч Б.Буянбадрахыг 500 мянган төгрөгөөр шагнав. Мөн Тусгай байрт шалгарсан Нийслэлийн ЕБС-ийн сурагч Э.Энхтунгалагыг 200 мянган төгрөгөөр урамшуулав. 



Мөн Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жилийн ой энэ онд тохиож байгаа. Одоогоор Монгол улсын есөн сумоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттай байна.

Холбоотой мэдээ