Египетийн Ерөнхийлөгч асан Мурсиг шүүх хурлыг хойшлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-03 14:56:28
КАИР. /RIA Novosti/. Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсид холбогдох хэргийг шүүх хурлыг 12 дугаар сарын 26-нд болгон хойшлуулсан тухай "Аль-Яум ас-Сабиа" сонинд мэдээлжээ. Шүүх хуралд гэрчийн хувиар оролцох ёстой байсан тус улсын өөр нэг Ерөнхийлөгч асан өдгөө 90 настай Хосни Мубарак ирээгүй учир ийнхүү хойшлуулсан аж.

“Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагчдын нэг болох Мурси болон тус хөдөлгөөнийг дэмжигч 26 хүнийг 2011 оны эхээр өрнөсөн “арабын хавар” хувьсгалаар дэгдсэн олныг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр шоронгуудаас хоригдлуудыг олноор нь оргуулсан, мөн шоронгуудыг хамгаалж байсан Дотоод хэргийн яамны ажилтнуудын амийг хөнөөсөн болон хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тэд энэ төлөвлөгөөгөө гадаадын лалын шашинт байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа аж.

Мухаммед Мурсид шүүхээс өмнө нь цаазаар авах ял оноосон боловч давж заалдах шатны шүүх ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хянуулахаар буцаажээ.
Холбоотой мэдээ