Америкийн нисэх онгоц Керчийн хоолой дээгүүр тагнуулын нислэг үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-28 13:37:16

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ шумбагч онгоц эсэргүүцэгч “Boeing P-8A Poseidon” нисэх онгоц мягмар гарагт Керчийн хоолой болон Крымын хойгийн дээгүүр тагнуулын нислэг үйлджээ. Энэ тухай “PlaneRadar” хэмээх хяналт-шинжилгээний цахим хуудас “Twitter” дэх хуудастаа мэдээлсэн байна.

АНУ-ын ТЦХ-ний 26 дугаар эргүүлийн эскадрилийн бүрэлдэхүүнд багтдаг уг нисэх онгоц хойгийн эргийн шугамд 31 км-ийн зайтай ойртож очжээ.

“PlaneRadar” -ийн мэдээллээс үзвэл, урьд нь мөн энэ өдөр дээрх бүсэд АНУ-ын Агаарын цэргийн хүчний “RQ-4A Global Hawk” стратегийн нисгэгчгүй аппарат тагнуулын нислэг үйлдсэн байна.

Холбоотой мэдээ