Баян-Өлгийд хот, суурин газрын хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-24 19:29:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн техник, туслалцааны төслийн баг Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллаж байна.

Төслийн багийнхныг аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзаж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулжээ. Мөн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг бүх талаас дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Аймаг, хот суурин газрын хөгжлийг дэмжиж эрүүл, аюулгүй амьдрах орчин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, үйлчилгээ, амьжиргаа, зах зээлийн эдийн засаг, нийлүүлэлтийн хэлхээг бий болгох зорилготой уг хөтөлбөрт баруун бүсээс Ховд, Баян-Өлгий, Увс, зүүн бүсээс Дорнод аймгууд хамрагдах аж. Тэрээр 2018 онд судалгаа мэдээлэл, төлөвлөгөөний ажлууд хийгдэж, 2019 оноос хэрэгжиж эхлэх юм.

Холбоотой мэдээ