НИТХ дахь МАН-ын бүлэг түр завсарлага авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-23 12:49:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхээс хүргүүлсэн саналын дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит бус хуралдааныг зарласан. Тэгвэл өнөө өглөөний  9 цаг 30 минутанд товлосон тус хурал  15.00 цаг хүртэл хойшлов.

НИТХ дахь МАН-ын бүлэг нь саналаа нэгтгээгүй, нөгөө талаар дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх учраас хурлыг хойшлуулсан хэмээн  НИТХ-ын дарга С. Амарсайхан хэвлэлийнхэнд  мэдээлэл өгөв.  Харин  Нийслэлийн Засаг дарга С.Батболд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож буй аж.  

Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хуулийн хүрээнд  хоёр хоногийн дараа өргөн барих бөгөөд  хот удирдлагагүй байж болохгүй гэсэн саналыг зарим төлөөлөгчид тавьжээ.Тиймээс  саналаа нэгтгэж,  НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэхээр НИТХ дахь МАН-ын бүлэг түр завсарлага авчээ.

Холбоотой мэдээ