Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-27 14:10:59

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол Улсын хууль, "Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" зэрэг хобогдох хууль, журмын дагуу өргөдөл гомдлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүлээн авч,  шийдвэрлэж, төрийн бодлого шийдвэрийг иргэддээ нээлттэй ил тод хүртээмжтэй хүргэх, арга зүйн зөвлөгөө өгөхөд ажлаа чиглүүлэн хэрэгжилтийг ханган  ажиллалаа.


“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай” хуулийн хүрээнд 17 сумын 103 байгууллага, 91 баг, аймгийн төвийн 33 төсөвт байгууллага,  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, Засгийн газрын 11-11 төв, Угтах үйлчилгээ-Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 7043-1111 төвд ирсэн өргөдөл гомдлын мэдээг аймгийн хэмжээнд нэгтгэн гаргалаа. Нийт 9711 өргөдөл, гомдол хүлээн авч, 8934 өргөдөл, гомдлын шийдвэрлэн хариу өгч, 220 өргөдлийг холбогдох байгууллага албан тушаалтанд уламжилж, 560 өргөдөл шийдвэрлэх хугацаа болоогүй хүлээгдэж, өргөдөл гомдлын шийдвэрлэлт  94.3  хувьтай байна.

                                                                           

Холбоотой мэдээ