"Лалын улс" бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа хэдэн сарын дараа дуусна гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 15:41:52
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /Reuters/. Сирийн зүүн өмнөд нутаг дахь “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа хэдэн сарын хугацаанд дуусна гэж Д.Трампын Засаг захиргаа таамаглаж байна.


Гэсэн хэдий ч “Лалын улс” бүлэглэлийг бүр мөсөн устгаж, Сирийн улс төрийн хямрал, иргэний дайныг дуустал АНУ-ын цэргүүд Сирид үлдэх болно гэж Сирийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Жефри мэдэгдлээ.


Мөн тэрбээр, ОХУ, Герман, Туркийн удирдагчдын хооронд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсоны дагуу Сирийн Үндсэн хуулийг шинэчлэн батлах ажилд гар бие оролцох хороог энэ онд багтаан байгуулах зорилготой байна гэж мэдэгдэв.


Үүний зэрэгцээ “Лалын улс” бүлэглэлийг дахин сэргэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эвслийн хүчнийг Сирид байрлуулах болно гэдгийг тэрбээр дурджээ.

Холбоотой мэдээ