“Canon-Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн-2016” нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-04 14:50:27

Canon брэндийн Монгол дахь төлөөлөгч Ай Ти Зон компани, гэрэл зураг сонирхогч Н.Гансүх нарын хамтран зохион байгуулж буй “Canon-Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн-2016”-гийн нээлт  энэ сарын 11-14-нд Монголын Хүннү  Моллд байрлах “Гамма галерей”-д болно.

Энэ жилийн үзэсгэлэнд “Canon Photo Contest” гэрэл зургийн цуврал уралдааны 35 шилдэг зурагчин болон мэргэжлийн гэрэл зурагчид хамтран оролцож байна.

Гэрэл зургийг хэвлэж, үзэсгэлэнд дэлгэн үзүүлснээр жинхэнэ бүтээл, түүхэн баримт болдог. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцогчдын бүтээлийг 100 жил болсон ч чанараа үл алдах fine Art photo  цаасан дээр хэвлэснээрээ онцлогтой.

Үзэсгэлэнгийн үеэр шилдэг гэрэл зургуудыг сонирхохоос гадна “Байгаль”, “Шувуу, амьтан”, “Аялал ба гэрэл зураг”, “Зураг хэвлэлт” сэдвээр өрнөх хэлэлцүүлэг, гэрэл зургийн шүүмжид оролцох боломжтой. Мөн Ай Ти Зон компанийн Canon дижитал камерын засвар үйлчилгээний мэргэшсэн инженерүүд камерын оношилгоо, жижиг цэвэрлэгээг гэрэл зурагчиддаа зорилулан үнэ төлбөргүй хийж үйлчлэх юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ