Этиоп улсад шар чичрэг өвчний улмаас арван хүн амиа алджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2018-11-07 11:26:23

АДДИС АБЕБА. /VOA/. Этиопын баруун өмнөд нутгуудад шумуулаар тархдаг шар чичрэг өвчин дэгдсэний улмаас арван хүн амиа алдсан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн эрүүл мэндийн байгууллагаас тус бүс нутаг руу нэг сая гаруй тун вакцин илгээсэн байна.


Тус улсын Волайта бүсэд шар чичрэг өвчний анхны тохиолдол өнгөрсөн наймдугаар сарын 21-нд бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 35 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


“Уг бүс нутаг нь харилцаа холбоо муутай хийгээд дархлаажуулалтад бага хамрагдсан байсан бөгөөд нийт 1.45 сая тун вакцин илгээсэн” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлд тэмдэглэжээ.


Өвчний шинж тэмдэгүүдийг дурдвал, халуурах, толгой өвдөх, арьс шарлах, булчин өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ядрах зэрэг энгийн шинж тэмдгүүд ажиглагддаг тул өвчнүүдийн олонхи нь өвчнөө хүндрүүлсэн байсны зэрэгцээ амиа алдагсдын тал хувь нь 7-10 хоногийн дотор нас барсан байна. 

Холбоотой мэдээ