Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон болсон туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-06 17:45:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аян үргэлжилж, одоогоор хоёр дахь шатны аяндаа нэгдэцгээж байгаа юм. Өмнө зохион байгуулсан анхны аянд Зүүнхараа дахь Төмөр замын 1-р багийн хамт олон "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" болж бусдыгаа тэргүүлсэн амжилт үзүүлсэн аж.

Тус хамт олон энэхүү ажлын хүрээнд Зүүнхараа хотын ЕББД нэгдүгээр сургуулийн 6, 7-р ангийн таван бүлгийн 142 сурагчид болон багш, ажиллагсдын тодорхой төлөөлөлд "Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм”, эмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх" талаар сургалт мэдээллийг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд гэмт хэрэг зөрчилгүй хамт олон болсон тэргүүн туршлагаасаа хуваалцан цаг үеийн нөхцөлд нийцсэн, эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан сургалт зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ