Бэлчээрийн нөөцтэй газар аймгийн нийт нутгийн 40 хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-06 16:54:19


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгийн 40 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 30 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 5 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, мөн 5 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэсэн судалгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Завхан сумын Шар булаг, Айраг нуур, Наранбулаг сумын Гүнбүрд, Тариалан сумын Мянган, Бөхмөрөн сумын Байшинт, Тэс сумын Ендэрт, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн нутагт Сагил сумын Үүрэг нуур, Түргэн сумын Эрдэнэхайрхан, Улаангом сумын Хархираа, Ховд сумын Ховд, Өмнөговь сумын Орлого, Өлгий сумын Өлгий, Малчин сумын Цалгар, Баянхайрхан, Баянмандал багууд орсон байна.  

“Энэ жил Увс аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 40 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай. Тэрчлэн бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул аймаг, сумдын удирдлагууд эртнээс зөв зохион байгуулалт хийхэд анхаарах хэрэгтэй байна” хэмээн аймгийн УЦУОШГ-ын ХАА-н цаг уурын инженер Ж.Цагаанхүү мэдээллээ.

Холбоотой мэдээ