Нутгийн зөвлөлийн даргаа сольжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 12:18:21

Гал бичин жилийн эхэнд Баянхонгор аймгийн бүх сумдын Нутгийн зөвлөлийн дарга нар хуралдаж Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаа олонхийн саналаар сонгон, батламжилжээ.

Нутгийн зөвлөлийн даргаар тус аймгийн Гурванбулаг сумын нутгийн зөвлөлийн дарга Шийтуугийн Алтанбагана сонгогджээ. Ш.Алтанабагана нь Гурванбулаг сумынхаа болон аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр сүүлийн 10 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд сум орон нутгийн хөгжлийн талаар багагүй туршлага хуримтлуулсныг нутгийн зөвлөлийнхөн хэлж байсан.

Тэрээр бизнесийн хувьд ч амжилттай нэгэн бөгөөд АПУ, Чоно групп зэрэг Монголын томоохон групп компаниудыг удирдаж ирсэн туршлагатай бизнесмэн аж. Одоо авто тээвэр, ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Тера Экспресс” ХХК-ийн үүсгэн байгуулж удирдаж байгаа юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ