Хоёр сумын ЗДТГ-ын барилгыг шинэчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын шинэ барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа. Тус барилгыг 850 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр "Гал хонгор" ХХК таван сарын хугацаанд барьсан байна.
Харин Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад өгөх аж. Барилгын хийцийн хувьд зоорийн буюу гражийн давхартайгаа нийлээд гурван давхар байх бөгөөд 850 сая төгрөгийн төсөвт өртгөөр орон нутгийн "Зүүн шанд" ХХК барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Энэ онд улсын төсөвт төрийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг стандарт нөхцөлд явуулах боломжийг хангах үүднээс Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилгыг шинэчлэн барихаар болсон юм.