Мини парламент бүрэлдэхүүнээ шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 15:31:10

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Мини парламент 2015-2016 оны хичээлийн шинэ жилдээ бүрэлдэхүүнээ шинэчлэн 41 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүрэлдэхүүнээ сонгохдоо Даланзадгадын ерөнхий боловсролын 4 сургууль, политехникийн сургуулиас ахлах бүх ангиудаас тус бүр нэг хүүхдийг төлөөлөл болгосон ажээ. Энэ хичээлийн жил эхэлснээс хойш 3 удаа хуралдсан байна. Сүүлийн хуралдааны үеэр мэтгэлцээний тухай сургалтыг нийт төлөөлөгч хүүхдүүдэд явуулжээ. Энэхүү сургалтаа миний парламентын хүүхдүүд өөрсдөө сургалтаа зохион байгуулж бие биедээ мэдээлэл өгсөн байна.

Мөн мини парламентаас санаачлан 4дүгээр сарын 2-нд ерөнхий боловсролын бүх хүүхдийг хамарсан “Цэвэр хот хүүхэд биднээс” гэсэн хаврын их цэвэрлэгээг хийнэ. Парламентын сурагчид, хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчидтай хамтран спортын арга хэмжээг 3 дугаар сарын 13-нд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Мөн “Сайн үйлсийн аян”, аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай уулзахаар ярилцаж байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ