Өвс ачсан машин шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 13:15:43

Өнгөрөгч шөнө 00.01 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг,  “Сүхжин”-гийн байрны гадна өвстэй машин шатжээ.

“Ноорд бенз” загварын уг ачааны автомашинд 850 боодол өвс ачсан байжээ. Машин нь иргэн Б-ийн эзэмшлийнх аж. Дээрх дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч эхний ээлжинд газар дээр нь очиж дахин хүч нэмэгдүүлснээр 19 гал сөнөөгч албан хаагч ажиллан галыг унтраажээ.

                   Б.Туяа

Холбоотой мэдээ