Шүүхээс өнгөрсөн сард улсын төсөвт 8.5 тэрбум төгрөг төвлөрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-24 13:17:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүх өнгөрсөн сарын байдлаар улсын төсөвт 8.5 тэрбум төгрөг төвлөрүүлэвҮүнээс орон нутгийн шүүхүүд 2.8 тэрбум, нийслэл дэх шүүхүүд 5.7 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудаас шүүхийн шийдвэрээр улсын болон орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамж 4.4 тэрбум, хүү торгуулийн 4.1 тэрбум  төгрөгийг төвлөрүүлсэн нь энэ оны шүүхийн төсвийн 18 хувийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ