Шинээр хог хаягдлын цэг байгуулах ажилд хяналт тавина

Орон нутагт | Сэлэнгэ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 17:52:07

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажилд хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ.

Зүүнбүрэн сумын Засаг дарга Б.Батчулуун захирамж гаргаж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус сумын “Жаргалант” нэгдүгээр багт байрлах хуучин хог хаягдлын цэгийг цэвэрлэх, шинээр хог хаягдлын цэг байгуулах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсгийн ахлагчаар “Жаргалант” 1-р багийн Засаг дарга Ч.Уранчимэг, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Эрдэнэчимэг, тус багийн иргэн Ж.Нармандах нар сонгогдсон байна. Захирамжид уг ажлыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулж, дээд шатны албан тушаалтныг мэдээллээр ханган ажиллахыг ажлын хэсгийн ахлагч,  гишүүдэд үүрэг болгожээ. 

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд