ДЭМБ-ийн төсөл Төв аймагт хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 13:31:13

Төв аймаг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага зарласан 50000 ам.долларын санхүүжилттэй  “Сум, баг бүрт хүрч хүүхэд бүрийг дархлаажуулалтанд бүрэн хамруулах” төслийг хэрэгжүүлэхээр болов.

Эх, хүүхэд, эмзэг, ядуу бүлэг, хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй, алслагдсан, бүртгэлгүй хүн амд эрүүл мэндийн тусламж, нийгмийн халамж үйлчилгээг багцаар нь хүргэх зорилттой байна.

Иймд  2 сарын 25-нд ДЭМБ-ын зөвлөх Khatuna, Roberta, ДЭМБ-ын Монгол Улсыг хариуцсан төслийн удирдагч Д.Содбаяр зэрэг хүмүүс ирж  “Эрүүл мэндийн  үйл ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх” стратеги, “Сум, баг бүрт хүрч хүүхэд бүрийг дархлаажуулалтанд бүрэн хамруулах” төслийн тухай мэдээлэл хийж, чиглэл өгчээ.

 Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ