Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-13 13:48:46
twitter.com/Nyamkanmk

РИЯД. /ВВС/. Истанбул хот дахь Саудын Арабын консулын байран дотор сэтгүүлч Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл бол худал, үндэслэлгүй гэж Саудын Араб мэдэгдлээ.


Сэтгүүлч Жамаль Хашогги хамгийн сүүлд Истанбул хот дахь Саудын Арабын консулын байр луу орж яваа нь харагдсан бөгөөд үүнээс хойш 11 хоногийн дараа Саудын Арабын Дотоод хэргийн сайд, хунтайж Абдулазиз бин Сауд бен Наиф бин Абдулазиз дээрх няцаасан мэдэгдлийг хийсэн байна.


Харин Туркийн албаны хүмүүс Жамаль Хашогги Саудын Арабын тагнуулуудын гарт амиа алдсан гэж үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ сэтгүүлчийн амийг хөнөөснийг батлах дүрс, дуу бичлэг байгаа гэж Туркийн аюулаас хамгаалах албаны хүмүүс ВВС агентлагт мэдээлжээ.


Харин Саудын Арабын албаны хүмүүсийн мэдээлснээр, сэтгүүлч 10 дугаар сарын 2-нд консулын газарт ирснийхээ дараа удалгүй явсан байна.


Саудын Арабын Дотоод хэргийн сайд мэдэгдэл хийхдээ, бид жинхэнэ үнэнийг ил болгохыг зорьж байна гэж хэлээд, сэтгүүлчийн амийг хөнөө гэсэн даалгавар өгсөн гэх мэдээлэл бол үндэслэлгүй, худал яриа юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ