Ирэх оны үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал нар “Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвад өргөн барилаа.
Төслийг боловсруулахдаа аймгийн Засаг дарга Д.Батлутын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үндсэн есөн бүлгийн хүрээнд 240 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж дуусгах хугацааны талаас илүү нь өнгөрөөд байна. Иймд эрч хүчээ алдахгүй, шуурхайлж ажиллах жил бол 2019 он” хэмээн онцолсон.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх
үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө нь нийт есөн бүлэг 116 зорилт буйгаас 2018
онд 97 зорилт буюу 83,6 хувийн хэрэгжилттэй.
Б.Оюун-Эрдэнэ