Хатгалд хайрцгаар санал авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-04 15:57:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгууль 10 дугаар сарын 05-нд болох бөгөөд өнөөдөр хайрцгаар санал авч эхэлсэн байна. Захирагчийг сонгох сонгууль дөрвөн жил тутам болдог бөгөөд энэ жил долоо дахь удаагийнх юм.

“Сонгуульд Хатгал тосгоны оршин суугчдын хурлаас Б.Ганбаатар, Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас А.Баттүшиг, бие дааж дэмжигчдийн зуун хувийн гарын үсэг цуглуулсан Ч.Ням-Очир нар нэр дэвшсэн боловч Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшсэн А.Баттүшиг нэрээ татаж хоёр хүн өрсөлдөж байна.

Саналаа өгөх сонгуулийн насны 2285 иргэн байгаа бөгөөд хайрцгаар 180 айлд очиж санал авна. Төвийн санал хураалт маргааш өглөөний 07-22 цагийн хооронд болно. Нэр дэвшигчид сурталчилгааны үед ямар нэгэн зөрчил хууль бус үйлдэл гаргаагүй хуулийн дагуу явагдсан” гэж Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нутаг дэвсгэрийн хорооны дарга, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр мэдээлэв.

                                                                           Б.Гантуяа

Холбоотой мэдээ