Олон улсын хэмжээний мастер Ж.Уранчимэгийн нэрэмжит волейболын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-28 10:19:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Волейболын спортын олон улсын хэмжээний мастер, улсын шүүгч, биеийн тамирын тэргүүний ажилтан, Говь-Алтай аймгийн БТСГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Уранчимэгийн нэрэмжит волейболын нээлттэй тэмцээн  есдүгээр  сарын 28-нд эхэллээ.

Тэмцээнд Говь-Алтай аймгийн сумдын багууд болон Ж.Уранчимэг багшийн үе үеийн шавь нар, байгууллага, аж ахуйн нэгж, баруун бүсийн таван аймгийн эрэгтэй 16, эмэгтэй 19 багийн 280 гаруй волейболч гурван өдрийн турш өрсөлдөнө.

Тэмцээнийг Говь-Алтай аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын волейболын холбоо болон тус аймаг дахь салбар зөвлөл, Ж.Уранчимэг багшийн шавь нар хамтран зохион байгуулж байна. 


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ