Жилд 300 хонь хандивладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:32:31

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нэгдүгээр багийн иргэн Ш.Хайыпхан гучин таван жил мал малласны дараа саяхан улсын сайн малчин цол хүртэв.

Тэр сэтгэгдлээ ярихдаа, Мал хувьчлагдсан үед нэгдлээсээ битүү хашаа хороо, 400 толгой мал авсанаа өсгөн бойжуулаад хоёр мянга хүргэлээ. Миний гол бахархах зүйл гэвэл жил бүр ядуу арав гаруй өрх болон хүүхдийн цэцэрлэгт намар, өвөл идэшний мал өгч тусалдаг. Сүүлийн жилүүдэд нийт 300 толгой мал хандиванд өргөлөө. Энэ өвөл манай Хаг нуурын өвөлжөөнд урд өмнө байгаагүй их цас орсон ч одоо цас арилаад эхэллээ. Жар гаруй үхрээ гардан тэжээж байна. Удахгүй төл бойжуулна. Эх мал, төлд хүрэлцэхүйц өвс тэжээлийн нөөц бий гэж ярилаа.                                                                                                          

Ш.Айзаря

Холбоотой мэдээ