Их Британийн томоохон компаниудын удирдлагууд ЕХ-д үлдэх хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-23 15:33:16

ЛОНДОН. /ВВС/. Их Британи ЕХ-ноос гарвал улсын хэмжээнд ажлын байр хомстож, эдийн засаг эрсдэлд орно гэж тус улсын томоохон компаниудын удирдагчид үзэж байна.

“BT”, “Marks & Spencer”, “Vodafone” зэрэг компанийн удирдлагуудын гарын үсэгтэй хүсэлтийг “Times” сонинд нийтэлжээ. Уг хүсэлтэд, Их Британи ЕХ-г орхивол хөрөнгө оруулалт зогсох болно гэж бичжээ. Гэвч холбооноос гарснаар “шаардлагагүй” журам, зардлууд багасна гэж ЕХ мэдэгдсэн байна.

ЕХ-ноос гарвал Их Британид ажиллаж байгаа иргэд эрсдэлд орно гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон парламентын гишүүддээ мэдэгджээ.

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн том 100 компанийн гүйцэтгэх захирал, удирдлагууд ЕХ-нд үлдэх саналыг дэмжих хүсэлтэд гарын үсэг зурсан байна.

Уг хүсэлтэд, “зохицуулалтын дарамтыг багасгаж, нэг зах зээлийг гүнзгийрүүлэн, олон улсын худалдааны чухал гэрээнүүдээс гаргах амлалтыг Ерөнхий сайд ЕХ-ноос авсан. Бизнесийг өргөжүүлж, хөрөнгө оруулалт татаж, ажлын байр бий болгохын тулд 500 сая хүнтэй Европын зах зээлд хязгааргүй нэвтрэх хэрэгтэй. ЕХ-ны гишүүн хэвээр үлдвэл Их Британи илүү хүчирхэг, аюулгүй байх болно” гэж бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ