Хэрэглээний үнийн индекс өсчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-22 16:58:29
oyuka_hu@yahoo.com

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Орхон аймагт хэрэглээний үнийн индекс 101.1 хувьтай буюу өнгөрсөн сараас нэг хувиар өсжээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн байна.

Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сартай харьцуулахад 3.4 хувиар өссөн.Үүнд улирлын шинж чанартай мах, сүү, цагаан идээ болон сар шинийн баярын өдрүүдэд өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь нөлөөлсөн байна.  

Мөн энэ оны эхний сарын байдлаар  Орхон  аймгийн аж үйлдвэрийн салбарт 89.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 94.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Өмнөх оны нэг сартай харьцуулахад бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 13, борлуулалт 8,2 хувиар буурсан байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 82.8 хувь нь  уул, уурхай, 13.8 хувь нь  боловсруулах үйлдвэрлэл, 3.4 хувь нь   цахилгаан эрчим хүчний салбарт үйлдвэрлэгджээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ