Өмнөд Солонгос, АНУ хамтарсан сургуулилт хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-19 14:10:48

СӨҮЛ. /TASS/. Байлдааны ажиллагаа явуулсан тохиолдолд Америкийн цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах цэргийн хамтарсан сургуулийг Өмнөд Солонгос болон АНУ өнөөдөр хийлээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч мэдээлжээ.

“Энэ сургуулилт нь АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт илгээх болон байрлуулах үйл явцыг тодорхой, оновчтой болгоход тус дөхөм болно” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

“RSOI” сургуулилтыг 1994 оноос хойш тогтмол явуулж байгаа юм. 2014 он хүртэл уг сургуулилт команд-штабын сургуулилтын статустай байсан боловч өнгөрсөн оноос эхлэн Америкийн цэргүүдийг хүлээн авах, байрлуулах тактикийг хээрийн нөхцөлд боловсруулж эхэлжээ.

АНУ-ын 28500 орчим цэрэг Өмнөд Солонгост байнга байрлаж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ