Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийн санхүүжилт дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-19 14:03:06
oyuka_hu@yahoo.com

Орон гэргүй, орц хонгилоор хонож байсан иргэдийг өвлийн ид хүйтэнд дулаан байраар хангаж, нийгэмшүүлэх ажлыг Орхон аймаг энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Уг ажилд орон нутгийн төсвөөс 4.4 сая төгрөг зарцуулжээ.

Энэ удаагийн  хөтөлбөрт 55 иргэн хамрагдаж байгаагийн нэг нь эмэгтэй, хоёр нь тэтгэврийн насных юм. Мөн 45 нь 40-59 нас, хоёр нь 22-25 насных байна. Тус хөтөлбөрийн хүрээнд эдгээр иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хаягийн бүртгэлийг тодорхойлж бичиг баримттай болгох юм. Үүнээс гадна сэтгэл заслын эмчилгээ үзүүлж ажлын байранд зуучилна.  Гэвч санхүүжилт дууссан тул үйл ажиллагааг нь цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Ингэхдээ 25 иргэнийг нийгэмшүүүлэх байранд, найман нь “Хамтдаа тэмүүлэх гэрэлт ирээдүй” төвд, 17 нь “Шинэ амьдрал”   төвд үлдэхээр болсон байна. Мөн нэг иргэнийг асрамжийн газарт шилжүүлжээ. Дашрамд дурдахад, дээрх хөтөлбөрийн хүрээнд 9 иргэн байнгын болон түр ажлын байртай болсон байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ