Он гарснаас хойш 460 мянга гаруй цагаач Европт очжээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2015-09-16 10:17:41

БРЮССЕЛЬ. /Reuters/. Энэ он гарснаас хойш Европт хүрэхийн тулд 460 мянга гаруй цагаач болон орогнол хүсэгч Газар дундын тэнгисийг гаталсан гэж Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллага мэдэгдлээ.

Тус байгууллагын мэдэгдсэнээр, Сири болон бусад улсын 340 мянга гаруй иргэн Грекийн арлуудад очжээ. Энэ нь өнгөрсөн онд очсон нийт цагаачдын тооноос 10 дахин өндөр үзүүлэлт аж.
Мөн он гарснаас хойш Европт очихын тулд Газар дундын тэнгисийг амь өрсөн гатлах явцдаа 2800 гаруй хүн живжээ.

Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр Туркээс Грек рүү цагаачид тээвэрлэн явж байсан модон завь живсний улмаас 22 хүн, тэдний дотор дөрвөн хүн амь эрсэдсэн юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд