Цагдаагийн алба хаагчид үүргээ сайн биелүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Цагдаагийн алба хаагчид цасан шуурганд боогдсон иргэдийг аварчээ.
Тодруулбал Нөмрөг сумаас Улиастай сум руу явж байсан микро автобус 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 цагийн орчимд Хоолойн эх гэдэг газар цасан шуурганд боогдон цааш явах боломжгүй болж аюултай нөхцөл байдал бий болсон мэдээллийн дагуу Нөмрөг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэбат, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Гантулга нар цаг алдалгүй тусламж үзүүлсний үр дүнд зургаан хүүхэд, дөрвөн эмэгтэй, таван эрэгтэй нийт 15 иргэний амь насыг аварчээ.
Мөн Дөрвөлжин сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Л.Мөнхбат нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Ховд аймгийн ОНХХ-ийн ажилчид төөрч элсэнд сууж шатахуунгүй болсон тухай мэдээллийн дагуу иргэдийг эрэн хайх ажлыг шуурхай явуулсны үр дүнд Дөрвөлжин сумаас 35 км-ийн зайд орших “Хар бут” гэх газарт осголтын байдалтай байхад нь олж сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Б.Мягмарсүрэн