Улиастай сумын багууд ёслол хүндэтгэлийн өргөөндөө золгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 14:18:11

Завхан аймгийн төв Улиастай хотын төвд  уран гарт сийлбэрч н.Цогбаярын  бүтээл бүрэн сийлбэртэй монгол гэр түрүү жил цагаан сарын өмнөхөн ашиглалтанд  орж байсан.

Энэхүү гэрийг 30 сая төгрөгний өртгөөр барьсан бөгөөд  жилийн дөрвөн улиралд ашиглах “ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ” болгон тохижуулжээ. Энэ  өргөөнд шинэ сарын үеэр Улиастай сум ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, сумын оны шилдэг сайчуудаа шагнаж урамшуулжээ.

Мөн энэ өргөөнд  сумын залуу хосууддаа гэрлэлтийн батлах гардуулж ёсчлох, сумын  ИТХ-ын хуралдаан, төрөөс шагнал урамшуулал авах хүндэт хүмүүсээ шагнаж урамшуулж,  гадаад, дотоодын зочидод Улиастай хот, Монгол ахуйгаа сурталчлах олон талт ажлуудыг явуулж байна. Харин энэ сарын 18-20-ныг хүртэл Улиастай сумын багуудын золголт энэ өргөөнд болох юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ