УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Чингүнжавын нэрэмжит шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 12:16:31

УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга асан Цэрэнпилийн Даваасүрэнд Хотгойдын шадар ван Чингүнжавын одон гардууллаа.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн бүтээн байгуулалт, тэр дундаа нийслэл хоттой холбогдсон хатуу хучилттай авто зам, Дулааны станц, битүү худалдааны төв, нийгмийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтыг төрөлх нутагтаа тусгуулж Хөвсгөл аймгийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулсан түүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын  дээд шагнал Чингүнжавын одонгоор шагналаа.

Тус  аймгийн ИТХ-ын 3 шагнал байдаг бөгөөд эдгээр нь "Хөвсгөл аймгийн хүндэт иргэн", "Хөвсгөлийн алдартан", "Чингүнжавын одон" нар юм. Эдгээр шагналыг Хөвсгөл аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог.

Чингүнжавын одон нь ИТХ-ын дээд шагнал бөгөөд цалин цагаан мөнгөөр хийгддэг бөгөөд цөөн тооны хүмүүс шагнагдсан байдгаараа онцлог ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ