Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-02-11 10:59:24

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 3. Бархасвадь гараг.

Могойг хүлэгч одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. 

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Холбоотой мэдээ