Нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдгээр Эрдэнэбулган сумын ИТХ шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 16:31:32

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдээс 2015 онд хийсэн ажилд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж дүгнэн 5 номинациар шилдгүүдийг тодруулжээ.

“Шилдэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага"-аар Эрдэнэбулган сумын ИТХ, “Шинийг санаачлагч, бүтээлч   ИТХ-ын дарга”-аар Ханх сумын ИТХ-ын дарга Т.Дагвадорж,  Цагааннуур сумын ИТХ-ын дарга С.Навчаа нар, “Шилдэг хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч ИТХ-ын дарга”-аар Улаан-Уул сумын ИТХ-ын дарга С.Шишгэдмаа, “Шилдэг бүтээлч, ажил хэрэгч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга”-аар Тариалан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Төрбат, Рэнчинлхүмбэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар, “Шилдэг админ, шинийг санаачлагч, бүтээлч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга”-аар Чандмань-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Номин, Төмөрбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж нар шалгарч, хамт олноо хошуулчилан бичин жилийг угтаж байгаа ажээ.

Б.Гантуяа


 

Холбоотой мэдээ