“Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд гурвалсан гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 16:16:19

Булган аймгийн Засаг даргын хэрэгжүүлж байгаа “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх албаны хамт олон аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий 56 аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж байна.

Заруулахгүй хориглосон өдрөөр ч согтуу хүн явж байдаг тул энэхүү гэрээг оны эхэнд байгуулж байгаа аж. Одоогоор 26 орчим газартай гэрээ байгуулсан, энэ 7 хоногт багтаан үлдсэн газруудтай байгуулах юм байна. Харин сумдын архи согтууруулах ундаа борлуулах цэгүүдтэй сумдын хэсгийн төлөөлөгч нар  гэрээ байгуулна. Тус гэрээнд архидан согтуурахтай холбоотой хууль журам хийгээд,  хориг тавьсан өдрөөр архи пиво зарсан тохиолдолд авах арга хэмжээ зэргийг тодорхой нарийн тусгажээ. Мэдээллийг аймгийн ЦГ–ын  АСТАХ ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Норпил өглөө.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ