Шилдэг удирдагчдыг тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:19:20

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас хонь жилийн шилдэг удирдагчдыг тодруулж Хотгойдын баатар Чингүнжавын хөшөөний баримал бүхий хүндэт шагнал гардууллаа.

Төр захиргааны байгууллагын шилдэг удирдагчаар Чандмань-Өндөр сумын Засаг дарга Ө.Энхтүвшин, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ч.Дашбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, Цагаан-Уул сумын Засаг дарга Ч.Түмэнбаяр, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, Засаг даргын тамгын газрын дарга  Г.Төмөрбаатар улиран одож буй хонь жилийн шилдэг удирдагчдаар  шалгарчээ.  

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ