Буриадын балетчид Монголын дуурийн театрын тайзнаа гарна

Дэлхийд | Соёл урлаг
jargal@montsame.mn
2016-02-02 16:56:42

УЛААН-ҮД. /baikal-daily/.  Монгол, Буриадын балетын гоцлоочид урт удаан завсарласны дараа дахин нэг тайзнаа гарах гэж байна.

Хамтран ажиллах тухай холбогдох гэрээг нэгдүгээр сарын 28-нд байгуулсан байна. Уг гэрээнд гарын үсэг зурахаар Монголын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий балетмейстер Б.Жаргал Улаан-Үд хотод тусгайлан очжээ. Буриадын балетчидтэй хамтран ажиллах нь Орос-Монголын соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал үе шат болно гэж тэрбээр хэлсэн байна.

Буриадын гоцлоочид оролцох «Бахчисарайский фонтан» бүжгэн жүжгийг Монголын ДБЭТ-ын тайзнаа 2016 оны зургадугаар сарын сүүлээр тоглоно. Буриадын балетчид энэ жүжгээс гадна Монголд хэд хэдэн концерт тоглохоор төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ