Орос хэлний олимпиадын 2 – ын даваа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 17:38:58

Булган аймгийн аварга шалгаруулах  орос хэлний олимпиадын 2-ын даваа амжилттай явагдлаа.

Энэхүү олимпиадад 9, 10, 12-р ангийн 19 сурагч, 14 багш. нийт 33 хүн оролцлоо.  Багш олимпиадын төрөлд   I байр Д.Наваансүрэн /Рашаант сум/, II байр Д.Энхтуяа /Тэшиг сум,/  III байр Д.Зоосүрэн /Булган сумын 1-р сургууль/ нар шалгарлаа.
12-р ангийн төрөлд  I байр Б.Лувсанцэрэн /Хутаг-Өндөр сум/, II байр Б.Энхзаяа /Хишиг-Өндөр сум/,  III байр Л.Байгалмаа /Хялганат тосгон/,  9-р ангийн төрөлд  I байр Л.Батцэцэг /Хутаг-Өндөр сум/,  II байр Б.Долгорсүрэн /Булган сум 1-р сургууль/, III байр Х.Уранчимэг /Хишиг-Өндөр сум/ нар тус тус шалгарлаа.

 Олимпиадын 3-ын даваа Улаанбаатар хотод 2016 оны 03 дугаар сард болох юм.  

П.Батням

 

Холбоотой мэдээ