Сархадгүй сар шинэ уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 15:38:21

Булган аймгийн “Архигүй Булган” хөтөлбөрийн ажлын хэсгээс уриалга гаргалаа. Аймгийн Цагдаагийн газар хамтран сар шинийн баярын өдрүүдийг архигүй тэмдэглэх тухай уриалгыг гаргаж, аймгийн ЗДТГ дэмжлээ.

Энэ уриалга болон “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд Бүрэгхангай суманд "Архины эсрэг хамтдаа" сэдэвт архины зөв зохистой хэрэглээний талаарх сургалтыг зохион байгуулж 50 иргэнийг хамрууллаа гэсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын АСТАХ ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Норпил өглөө.

П.Батням

Холбоотой мэдээ