Нам, эвлсийн бүлгүүд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-14 10:04:18

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэнэ.

УИХ дахь АН-ын бүлэг “А” танхимд, МАН-ын бүлэг  “Б” танхимд хуралдах бол "Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болох юм. Мөн УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөл 11.00 цагт "Г" танхимд мэдээлэл хийнэ.

Дашрамд дурьдахад УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хэсэгчилэн тавьсан хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. Харин "Шударга ёс" эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн мэдээлсэн.

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 09-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан  хоригийг хэлэлцэх үед "Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авсан билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд