Энэ оны эхний шагайн харвааны тэмцээн Сэлэнгэ сумаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 08:32:43

Булган аймагт сүүлийн жилүүдэд шагайн харваа хөгжиж  байгаа. Үүний тод жишээ нь өнгөрөгч 2015 онд Булган аймгийн хэмжээнд том жижиг нийлсэн 20 гаруй шагайн харвааны тэмцээн зохион байгуулагджээ. Тэгвэл энэ оны хамгийн анхны тэмцээн Сэлэнгэ сумаас эхлэх гэж байна.

Энэ сарын 23-24 нд Булган аймгийн Сэлэнгэ суманд Монгол Улсын гарамгай мэргэн А Эрдэнэ-Отгон, О Отгонбат нарын нэрэмжит шагайн харвааны тэмцээн болох гэж байна.

Мөн даншгийн начин Д Амарсайханы нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг Сэлэнгэ сумын ЗДТГ, гар бөмбөгийн спортын мастер Б.Тулга, Б.Баттулга, Б.Батсэлэнгэ, Л.Өлзийбат, У.Гэрэлмаа, О О.Эрдэнэсайхан, Т.Ууганбаяр нарын нэрэмжит нээлттэй тэмцээнийг Орхон аймаг дахь Сэлэнгэ нутгийн зөвлөлөөс зохион байгуулахаар болсон байна. 

П.Батням

Холбоотой мэдээ