Зорчигч тээврийн үйлчилгээний тарифт өөрчлөлт орохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 16:30:55

Булган аймгийн Авто тээврийн төв сумд руу болон, Орхон аймаг, Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байна.

Булган аймгийн Тэшиг сум руу 15000 төгрөгөөр, Хутаг – Өндөр лүү 12000, Уньт баг руу 15000,  Баян – Агт сумруу 12000, Сайхан сум руу 10000, Орхон аймаг буюу Эрдэнэт хотруу 5000, Улаанбаатар хотруу 15000 төгрөгөөр зорчигчдод үйлчилж байгаа юм.

6 – 12 насны хүүхэд том хүний зардлын 60 хувийг төлнө, 1 хүн 20 кг хүртэлх ачааг үнэгүй авч явна түүнээс дээш жинтэй ачааны 1кг тутамд 150 төгрөг нэмж төлнө, мөн ачаа нь 60:40:20 – ээс илүүгүй байх юм байна. Энэ тариф 2016 онд ч хэвээр мөрдөгдөх ажээ.

П.Батням

Холбоотой мэдээ