400 орчим иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 10:27:20

Хөвсгөл аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 400 орчим иргэн байгаагийн 120 нь Мөрөн суманд үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэд байгаа гэнэ.

Тус иргэдээс стандартын байр, хүүхэд харах орчинг бүрдүүлсэн 20 иргэнд эхний ээлжинд сургагч багш нар сургалт явуулж сертификат олгохоор болжээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд  18 нас хүртэлх 45495 хүүхэд байгаагийн 11166 нь 2-5 насны бөгөөд 7103 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа бол цэцэрлэгийн хүрэлцээгүйн улмаас 7103 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа судалгаа гарчээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ