Хүүхдийн гарыг будаагаар түлсэн гэх хэргийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 00:01:35

Булган аймгийн Рашаант сумын ЕБС–ийн хүүхдийн гарыг багш нь халуун будаагаар түлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.

Булган аймгийн Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөлийн хамт олон хэргийн газар дээр очиж танилцаад ирсэн байна. Тэднийг очиход тус сургуулийн сурагч 8 настай хүүгийн гарын алга бага зэрэг улайлттай, хоромхон тос түрхсэн байдалтай байсан. Анх түлэгдэхэд нь үзсэн эмчийн магадлагаагаар 1 - р зэргийн хөнгөн түлэгдэлт хэмээн оношложээ. Зарим мэдээллийн хэрэгслээр хүүхдийн биеийн байдал муу, татдаг өвчтэй болсон зэрэг гэсэн нь ташаа мэдээлэл бөгөөд хоол цэврүү үүсгэж түлэх халуун ч байгаагүй гэдгийг сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн бэлтгэн нийлүүлэгч, бусад ангийнхан гэрчилсэн байна. Гэхдээ Цагдаагийн газраас зохих ёсны үзлэг шалгалтыг хийж байгаа ажээ.

Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлд Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Цагдаагийн газрын мэргэжилтнүүд харьяалагддаг юм байна.

П.Батням

Холбоотой мэдээ