Гадаадад сураггүй болсон 40 иргэнийг эрэн сурвалжилж байна

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2016-01-07 13:51:19

Гадаад хэргийн яамны Консулын газраас хилийн чанадыг зориод олон жил сураггүй болсон 40 орчим иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайж байгаа тухай мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд гадаадад сурах, ажиллах зорилгоор яваад сураг алдарсан иргэдийг эрэн сурвалжилж олж өгөхийг хүсэх болжээ. Одоогоор Гадаад хэргийн яам гадаад улсад суугаа  Элчин сайдын яамдтай хамтран эрлийн ажиллагаа явуулж, мэдээллийг гэр бүлийнхэнд нь байнга өгч байгаа аж. Мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг ч баяжуулах ажиллагаа хийж байна. Учир нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд тухайн улсын Элчин сайдын яамандаа бүртгүүлэхгүй байгаагаас эрэн хайхад хүндрэл учирдаг аж. Гадаадад амьдардаг монгол иргэд  "Иргэн сайн дурын үндсэн дээр, хэрэг түвэгт орооцолдож, ЭСЯ-наас тусламж хүссэн, тухайн ЭСЯ өөрөө иргэдийн бүртгэлийг хийсэн" тохиолдолд л гадаад дахь монголчуудын бүртгэл мэдээлэл гардаг байна. Тиймээс цаашид гадаадад түр болон урт хугацаагаар ажиллаж, суралцаж, аж төрж буй иргэдийн бүртгэлийн нэгдсэн санг төрийн бодлоготой уялдуулан зохион байгуулж байна. Одоогийн байдлаар гадаадад сураггүй болсон 40 хүнийг эрэн хайж байгаа гэж тус яамнаас мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ