Египетэд 61 босогчийг устгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-06 11:49:40

КАИР. /Xinhua/. Сүүлийн хоёр хоногт Египетийн Хойд Синай мужид явуулсан цэргийн ажиллагааны үр дүнд наад зах нь 61 босогчийг устгаж, 10 босогчийг баривчилсан тухайгаа тус улсын Зэвсэгт хүчнээс мэдээлжээ.

Тус улсын Хойд Синай мужийн Эль-Ариш, Шейх Зувеид, Рафах хот, Синайн төв нутагт хүрэх уулын зам дагуу даваа гарагт явуулсан ажиллагааны үеэр 32 террористыг устгаж, 6 сэжигтнийг баривчилсан байна.

Тус нутагт ням гарагт явуулсан ажиллагааны үеэр 29 террористыг устгаж, 4 террористыг баривчилсан тухай Египетийн Зэвсэгт хүчин мэдэгдэв.

Эдгээр ажиллагааны үеэр сайжруулсан 80 тэсрэх төхөөрөг, нэг тонн гаруй хар тамхи, олон машин, мэргэн буудагчийн винтовыг мөн устгажээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ