Улаанбурхан өвчний улмаас 13 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-05 00:17:42
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт баярын өдрүүдэд таван хүүхэд мэндэлсэн байна. Үүнээс шинэ оны эхний өдрийн үүрийн таван цагт охин мэндэлжээ.

Баярын өдрүүдэд БОЭТ-ийн Хүлээн авах, Гэмтэл, Мэс засал, Түргэн тусламж болон Хүүхдийн тасаг ачаалалттай ажилласан байна. Дээрх тасгийн ачаалал 4 дахин нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан хэллээ. Баярын үеэр 287 хүүхэд үзүүлсэний 30 нь Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлжээ. Харин 0-1 насныхан хатгаа тусч хүндэрч байгаа тул Өрхийн эмчдээ даруй хандаж байхыг зөвлөлөө.

Мөн улаанбурхан өвчин туссан 13 хүүхэд БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс гадна баярын үеэр ослын 9 дуудлага иржээ. Харин архины хамааралтай 20 иргэнийг хүлээн авч хор тайлах эмчилгээ хийсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ