Хар хайрцгийн мэдээллийг тайлж унших боломжгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-22 08:21:19

МОСКВА. /Anadolu/. Арваннэгдүгээр сарын 24-нд Туркийн буудан унагасан Оросын бөмбөгдөгч онгоцны хар хайрцаг гэмтсэн учир мэдээллийг сэргээх боломжгүйг Орос мэдэгдлээ.

“Одоогоор хар хайрцгийн мэдээллийг тайлах боломжгүй байна” гэж Оросын Зэвсэгт хүчний нислэгийн аюулгүй байдал хариуцсан дэслэгч-генерал Сергей Байнетов хэлсэн байна.

Нисэх онгоцны хар хайрцгийн 16 микросхемтэй чипийн 13 нь устсан бөгөөд үлдсэн 3 нь маш их гэмтэлтэй байгааг тэрбээр мэдээлэв.

Мэргэжилтнүүдийг хайж буй бөгөөд энэ үйл явцад цаг их орно гэдгийг Байнетов мэдэгдсэн байна.

Туркийн агаарын хилийг зөрчлөө гэж Оросын бөмбөгдөгч онгоцыг өнгөрсөн сард буудан унагаснаас хойш хоёр улсын харилцаа хурцадсан хэвээр байна. Уг ослын дараа Оросын талаас Туркт олон хориг арга хэмжээ авч, тухайлбал, хүнсний импортыг хорьсон юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ