Хөвсгөл нуурт живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл нуурт шатахуунтай тээврийн хэрэгсэл живсэн, жуулчид ихээхэн ирсний улмаас ойр орчим нь бохирдох зэрэг сөрөг үр дагавар гарч буйн улмаас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Хөвсгөл-Хөх сувд” төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд олон улсын эрдэмтэдийн багийг урьж 100 сая төгрөгийн өртгөөр Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоож, Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх ажлыг эхлүүлжээ. Мөн Хөвсгөл нуур орчмын гар урчуудыг дэмжих төсөл хэрэгжүүлж 18,300 ам,долларын тоног төхөөрөмж олгосон бөгөөд 2015 онд Хөвсгөл нуур орчмын газар нутгаас 100 тонн хог цэвэрлэж цэвэр усны нөөцөөрөө монголд тэргүүлэх нуураа хамгаалах ажлыг зохион байгуулсаар байгаа ажээ.
Хөвсгөл нуурын ус цэнгэг тунгалагаараа дэлхийд гуравдугаарт, нуурын мандалын талбайн хэмжээгээр Азид аравдугаарт, дэлхийд 14-т, Монголдоо Увс нуурын дараа, гүнээрээ Ази тивд дөрөвдүгээрт, цэвэр усны нөөцөөрөө монголд нэгдүгээрт ордог байгалийн унаган төрхөөрөө буй нуур юм.
Б.Гантуяа