Түнэл сумын мал өмнөх оноос 16 мянга гаруйгаар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 13:01:27

Хөвсгөл аймгийн хэмжээнд мал тооллого үргэлжилж байна.

Аймгийн төвдөө хамгийн ойр Түнэл сумын хэмжээнд мал тооллого дуусч нийт 185223 толгой мал тоологдож, өмнөх жилээс 16756 толгойгоор өсчөө. Энэ жилийн хувьд малчдын малыг тоолохын зэрэгцээ давхар худаг, хашаа, муур, нохойг тоолж буйгаараа онцлог гэнэ.

Харин аймгийн төв Мөрөн сумын хувьд 6 чиглэлд мал тооллого явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 889 өрхийн 190 мянга 920 толгой мал тоологдсон ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ