Гэрээр айлчлах хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 15:39:47

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс ДЗМОУБ–тай хамтран “Гэрээр айлчлах хөтөлбөр"-ийг туршин хэрэгжүүлж байна. Энэ нь хүүхэд хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх, Архигүй Булган хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд таван суманд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм байна.

Шинэ он гарахын өмнө хийсэн  ажлынхаа  үр дүнг хэлэлцэх, 2016 онд бүх сумдад уг аргачлалыг хэрэгжүүлэх зорилгоор бүх сумдаас хүүхэд хамгаалын хамтарсан багийн гишүүн 35 хүн цугларлаа. ДЗМОУБ-ын ажилтан Т.Өлзийханд тэдний ололттой ба алдаа дутагдалтай тал, хүндрэл бэрхшээл, санал гомдлыг сонсож,  мөн аргачлалын удирдлага зохион байгуулалт, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж чиглэл өглөө. Булган сумын гэрээр айлчлах хөтөлбөрийн хамт олон гэхэд энэ онд нийт 19 хүүхдийн 15 асуудлыг шийдэж тэднийг буруу замд орох, хүчирхийлэлд өртөх зэрэг зүйлсээс сэргийлж чадсан байна.

Мөн энэ үеэр ДЗМОУБ-ын ажилтан Т.Өлзийхандыг ХГБХХ-ийн " Хүүхдийн төлөө " медалиар, Хутаг-Өндөр сумын нийгмийн ажилтан Ч.Цэрэндуламыг Аймгийн ИТХ-ын "Баярын бичиг"-ээр тус тус шагнаж урамшууллаа. Сумдын ажилтнууд урам зоригтой, гэрээр айлчлах хөтөлбөр үр дүнгээ өгч байгаад сэтгэл өөдрөг байгаагаа илэрхийллээ.

П.Батням

Холбоотой мэдээ